m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 04:10
167
Өвөрхангайн наадам долоодугаар сарын 19-20-нд болно

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбоотой Монгол Улсын Засгийн газраас аймаг болон бүсийн наадам уралдаан, тэмцээнийг долдугаар сарын 15-25-нд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг богосон.

Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ардын хувьсгалын 95, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байна. Мөн баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүнийг байгуулж, зарцуулагдах төсвийг баталжээ.