m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 05:58
108
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сонгуулийн тухай хуулльд заасны дагуу ээлжит сонгулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг. Тийм учраас  маргааш дугаарын хязгаалалт үйлчлэхгүй. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй учраас ар иргэддээ аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа. 

Түүнчлэн иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд тус өдөр амрах юм. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа.