m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 06:42
111
Монгол Улсаа төлөөлөн амжилт гаргасан сурагчийг есөн сая төгрөгөөр урамшуулна

Тавдугаар сарын 04-07-ны хооронд Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд Монгол Улсаас Хөгжим Бүжгийн Коллежийн сурагчид амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилт гаргасан Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр ангийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Монгол Улсаа төлөөлөн амжилт гаргасан сурагчийг есөн сая төгрөгөөр урамшуулна

Б.Жамбалбаярням нь найман настай бөгөөд хийл хөгжмөөр гурав дахь жилдээ хичээллэж байгаа аж. Тэрбээр тэмцээний 10 нас хүртэлх ангилалд оролцож гуравдугаар байр эзэлсэн юм байна.