m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 07:35
91
Серена Бейонсигийн клипийг чимжээ

Бейонсегийн шинэ цомог болох “Lemonade”-ийн талаарх шуугиан намжаагүй байхад дуучин бүсгүй  дахин цоо шинэ клипээрээ сонсогчиддоо бэлэг барилаа. Энэ удаад түүний шинэ клипэд дэлхийн шилдэг эмэгтэй тамирчдын чансааг тэргүүлдэг Серена Уильямс тогложээ. Серена Уильямс өнгөрсөн жил “Pirelli”-гийн хуанлид зургаа авахуулж шуугиан тарьсан. Харин энэхүү клипэнд Серена Бейонсетэй ижил хувцсаар гангаран бүжиглэдэг байна.

Серена Бейонсетэй ижил хувцсаар гангаран бүжиглэдэг байна

"Sorry" дуу нь Бейонсегийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан "Lemonade" цомгийн хоёр дах клип болж байна.