m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 07:44
152
Б.Дөлгөөн, А.Батцэцэг нар хүрэл медаль хүртжээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 51 кг-ын жинд барилдсан Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн, 58 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн болон азийн аварга, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг нар хүрэл медаль хүртжээ.