m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 23:09
93
Улаанбаатарт 19 хэм дулаан

  Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус,  говийн бүсийн өмнөд хэсгээр  21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.