m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 03:23
100
Ц.Элбэгдорж: Сонгуульд ирж саналаа өгнө гэдэг иргэний үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийнхээ хамт өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах 59 дүгээр тойргийн санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсөнийхөө дараа нийт ард иргэддээ хандаж үг хэлсэн юм.

Тэрбээр "Өнөөдөр Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ард иргэд идэвхтэй оролцож байгаа нь харагдаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажиллаж, олон жил зүтгэсэн. Энэ бол нийт ард түмний хичээл зүтгэл, ач буян, олон жилийн тэмцлийн үр дүн юм.  Тиймээс манай иргэд сонгуульдаа улам идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонгуульд оролцож хэний төлөө санал өгөх нь иргэний эрхийн асуудал. Сонгуульд ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал.  

Сонгууль хуулийн дагуу шударга явагдана гэдэгт итгэлтэй байна

Түүнчлэн техник хэрэгсэл хөгжсөн энэ үед сонгуулийн дүн хурдан гарна. Сонгууль хуулийн дагуу шударга явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн дүнгийн дагуу шинэ УИХ, шинэ Засгийн газраа бүрэлдүүлэх ажилдаа эрчимтэй орох ёстой. Хуулиа баримталж, ард түмнийхээ амгалан тайван байдал, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.