m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 04:08
110
НИТХ-ын санал хураалт 18,20 хувьтай байна

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. НИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 903 420 сонгогч бүртгэгджээ. 12.00 цагийн байдлаар 164 449 сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байна. Тухайн цагийн байдлаар Багахангай дүүрэгт санал хураалт хамгийн өндөр буюу 30.12 хувийн явцтай байна. Харин Багануур дүүрэг 13.44 хувийн ирцтэйгээр санал хураалт үргэлжилж буй юм.

12.00 цагийн байдлаар 164 449 сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байна

НИТХ-ын 2016 оны сонгуульд 10 нам, хоёр  эвсэл, дөрвөн бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна.  Нийслэлийн есөн дүүрэгт 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн санал хураалтын ажлыг зохион байгуулж байна.