m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 04:56
86
СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 23.4 хувьтай байна

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-ын сонгуулийн явцын талаар 13.00 цагт мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирсэн мэдээг танилцуулъя. Зарим сумдаас бороотой, сүлжээ муу байна гэсэн шалтгаанаар мэдээ ирэхгүй бага зэрэг хүлээгдлээ. Аймгуудын санал хураалтын дүн одоогийн байдлаар 27.5 хувьтай байна.Улсын хэмжээнд сонгуулийн ирц 23.3 хувьтай байна.  Одоогийн байдлаар хамгийн өндөр ирцтэй байгаа нь Сэлэнгэ аймаг. Тус аймгийн 25 дугаар тойрог 48 хувийн ирцтэй байна.  Нийслэлд сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт  903,420 сонгогч байгаагаас 12:00 цагийн байдлаар  164,449  сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгсөн байна” гэлээ.