m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 06:18
103
“Бэст оф Классикс” сонгодог урлагийн цэнгүүн болно

Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн шилдгийн шилдэг сор болсон бүтээлүүдийг дээжлэн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид олон нийтэд толилуулдаг нэгэн үдшийг жил бүрийн зун цагт зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

Уламжлалын дагуу долоодугаар сарын 02-ний өдөр 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно.

Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан”гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглогдоно.