m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 06:46
127
Су.Батболд: Баримт, нотолгоотой үйлдлийг иргэдийн зүгт хандуулъя

МАН-ын сонгуулийн төв штабаас сонгуультай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Су. Батболд” Сонгуулийн санал өгч байгаа энэ үед намын төв штабаас хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй аливаа асуудалд аядуу байр сууриар хандаж байлаа. Харамсалтай нь АН дөнгөж сая шүүх хуулийн байгууллагаар тогтоогдоогүй асуудлаар мэдээлэл хийсэн тул сонгуулийн тухай хуулийг зөрчлөө хэмээн үзэж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш МАН-ын сонгуулийн төв штабд 90 гаруй гомдол ирсэн. Тиймээс эдгээр баримт, нотолгоотой үйлдлийг иргэдийн зүгт хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, Архангай аймгийн Их тамир сумын АН-ын нэр бүхий ажилчид сонгогчдод архи тарааж байна гэсэн мэдээлэл тус аймгийн цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгуулагаас газар дээр нь очиж шалгахад УНЭ 32-65 улсын дугаартай автобусанд гурван иргэн 1 дүгээр тойрогт нэр дэвшиж буй н.Ганхуягийн сурталчилгааны материалуудын хамт их хэмжээний архи ачсан байдалтай байсан.

Мөн Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт эрх бүхий албан тушаалтнууд  сонгуулийн хуулийг зөрчиж, сонгогчдын саналыг авах зорилгоор Япон Улсад дадлагажигч ажилтан гаргахад бүртгэж байна хэмээн бүртгэлийн ажил явуулж байжээ. Хамгийн гол нь бүртгэл хийхийн хажуугаар мөнгө тарааж ноцтой үйлдэл гаргасан байна.  

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Баярсайхан сонгогчдад эд зүйл тараасан байна. Эдгээр ноцтой зөрчлүүдийг дүрс бичлэгээр баримтжуулсан” хэмээлээ.