m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 07:36
77
Нийслэлийн сонгогчдын 36.9 хувь нь саналаа өгөөд байна

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15.00 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн есөн дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 15.00 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.

Нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ