m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 07:44
105
Сонгуулийн 70 дугаар тойргийн гурван хэсгийн хороонд цахилгаан тасарчээ

Улсын их хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж буй энэ өдөр зарим тойргийн хэсгийн хороодод цахилгаан тасарсан тухай мэдээлэл ирээд байна. Эрчим хүчний найдвартай байдлаа хангаж онцгой байдалд ажиллах ёстой хэсгийн хороодод ийнхүү удаа дараа цахилгаан тасарсан нь хачирхалтай. Тэр дундаа Улсын их хурлын сонгуулийн 70-р тойрогт удаа дараа эрчим хүчний асуудал үүссэн нь сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөх вий гэсэн хардлага дагуулаад байна.

Өдрийн 14 цаг 49 минутанд УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн 11-р хэсгийн хорооны тог тасарсан бол 15:05 минутанд 10-р хэсгийн хороо, 15:20 минутын орчимд 12-р хэсгийн хорооны тог тус тус тасарсан байна. Дашрамд дурьдахад эдгээр хэсгийн хороонд Баянгол дүүргийн 18 –р хорооны иргэд харьяалагдаж байгаа юм.

Уг тойрогт МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас З.Энхболд болон бусад нэр дэвшигчид өрсөлдөж байгаа.