m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 11:21
162
Ц.Батжаргал: Гэнэтийн гэмтэл гарчихгүй бол нийслэлд цахилгаан тасрахгүй

Сонгуулийн санал өгөх хугацаа дуусахад хоёр цаг хүрэхгүй хугацаа үлдлээ. Нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн 70 дугаар хэсгийн хороонд цахилгаан удаа дараа тасарсан. Бүрий болж, харанхуй болох үед цахилгаан тасарч, будлиан үүсэх нь бий. Одоо цахилгаан хэвийн байгаа эсэх, цаашид ямар байх талаар Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийнхантай холбогдлоо. Тус компанийн ээлжийн инженер Ц.Батсайханаас дараах тодруулгыг авлаа.

-Гэнэтийн осол, гэмтэл гарчихгүй бол хэвийн байна. 

-Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа цахилгаан тасарсан. Юунаас болсон юм бэ?

-Манай компани өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Өдөр кабелийн гэмтэл гарч, цахилгаан тасарсан. Бид шуурхай арга хэмжээ авч хэвийн болголоо.

-Цахилгаан тасалж, сонгуулийн дүнд нөлөөлдөг гэх яриа байнга гардаг. Энэ удаа тийм байдал гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Цаашид хэвийн байх боломж байна уу?

Өдөр кабелийн гэмтэл гарч, цахилгаан тасарсан. Бид шуурхай арга хэмжээ авч хэвийн болголоо.

-Гэнэтийн осол, гэмтэл гарчихгүй бол хэвийн байна. 

-Нийслэлийн хэмжээнд цахилгаан тасарсан, гэмтэл гарсан өөр газар байна уу?

-Одоогоор бүх зүйл хэвийн байгаа.

-Танд баярлалаа.