m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 00:17
89
Ази-Европ түмний чуулган болно

Энэ зуны хамгийн чухал арга хэмжээ болох Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 4-6-нд Улаанбаатар болно.

Ази, Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, бүс нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх зорилго бүхий уг чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх аж. 

АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байна

“Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Үүнд, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам зэрэг найман асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх юм.

Чуулганы хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээнүүдэд дотоодын иргэний нийгмийн төлөөллүүд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцох боломжтой.