m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 03:23
113
Майкл Фелпс Риогийн олимпод оролцоно

АНУ-ын алдарт тамирчин Майкл Фелпс Рио-гийн олимпийн наадамд оролцох эрхээ хангажээ. Тэрбээр АНУ-ын усанд сэлэлтийн АШТ-ий 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 1.54.84 минутын амжилтаар түрүүлснээр эрхээ авсан байна. Энэ төрлийн дэлхийн дээд амжилтыг Майкл Фелпс өөрөө 1.54.58 минутын амжилтаар тогтоосон байдаг юм.

Тэрээр 2012 оны олимпийн наадмын дараагаар спортын замналаа өндөрлүүлж буйгаа зарласан ч 2014 онд дахин бэлтгэлээ хийж, уралдаан тэмцээнд оролцож, улмаар Рио-гийн олимпод өрсөлдөхөө мэдэгдсэн билээ.