m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 03:33
89
“Учиртай гурван толгой” дуурийн сонгон шалгаруулалт болно

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэсэн бол өнөөдөр сонгон шалгаруулалт явах юм байна. 

“Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглоно

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил сонгон шалгаруулалтаар Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд СТА Ж.Бямбажав нар тоглосон юм.