m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 04:08
86
Эрхээ хасуулсан М.Шарапова бизнесээ өргөжүүлнэ

Допингийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас 2018 он хүртэл хоёр жилийн хугацаанд тэмцээнд оролцох эрхээ хасуулсан Мария Шарапова Харвардын Бизнесийн сургуульд суралцахаар боллоо. Дэлхийд өндөр нэр хүндтэй уг сургуульд элсэх нь нилээдгүй хүнд  даваа байдаг бөгөөд 2016 онд элсэх хүсэлт  гаргасан хүмүүсээс зөвхөн 11 хувийг нь сонгожээ.

Тэмцээнд оролцох эрхээ хасуулсан Мария Шарапова Харвардын Бизнесийн сургуульд суралцахаар боллоо

Алдартай, теннисчин бүсгүйн хөрөнгө 195 сая ам.доллар гэгддэг бөгөөд өөрийн “Sugarova” нэртэй амттаны брэндийг 2012 онд үүсгэн байгуулсан юм. Одоогоор тус брэнд нь шоколад үйлдвэрлэн, худалдаанд гаргаж байна.