m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 04:18
91
Барианд орж чадаагүй лидерүүд

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өчигдөр болж МАН 65 суудал авч үнэмлэхгүй ялалт байгууллаа.

Гэхдээ төрд илгээгдсэн хүмүүст  итгэл хүлээлгэн, дэмжих нэгэн байхад мэдлэг боловсрол, туршилгатай улстөрч  бус нам гарлаа хэмээн сэтгэл дундуур байгаа хэсэг ч бас бий. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд олонх болж ажилласан АН-аас нэр бүхий лидерүүд мултарсан нь олны эгдүүцлийг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын сул дэвшигчид АН-ын акулудыг ялсанд хамаг учир оршиж буй. Гэхдээ итгэл нь алдарсан ард түмэн тэднийг дэмжихийг хүсээгүй бололтой. 

Ардчилсан намын тулгатай басхүү чамгүй мэдлэг боловсролтой улстөрчид барианд орж чадалгүй хоцорлоо хэмээн иргэд ундуйцаж цахим хэрэгслэлээр сэтгэгдлээ бичсээр байна. Тэдгээр хүмүүс хэн байв?

УИХ-ын дарга З.Энхболд

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

УИХ ын гишүүн М.Батчимэг

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухаан сайд Д.Гантөмөр

УИХ-ын гишүүн Х.Баттулга