m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 05:58
76
30 гаруй мянган иргэн гол, ус гаталж сонгуулиа өгчээ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Онцгой байдлын 140 албан хаагч гол, мөрний усны түвшин их байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгийн 80 гаруй сумдад 30 мянга гаруй иргэнийг гол ус гаталж сонгууль өгөх нөхцөлийг хангаж ажиллав.