m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 07:57
158
Хөлбөмбөгчид Макаогийн багтай тэнцлээ

Хөлбөмбөгийн 2017 оны зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт эхэллээ. Тус тэмцээнд Монгол улсын шигшээ баг Тайвань, Макао, Умард Марианы Аралын оронтой нэг хэсэгт өрсөлдөж байгаа. “Талын хөх чононууд” хэсгийн эхний тоглолтоо  Макаогийн багтай хийлээ. 

О.Баяржаргал хоёр гоол орууллаа.

Тоглолт эхлээд удаагүй байхад Макаогийн хамгаалагч торгуулийн талбайд бөмбөгөнд гарч хүрч манай баг пенальти гүйцэтгэх эрхтэй болсон. Торгуулийн цохилтыг өнгөрсөн жилийн шилдэг хөлбөмбөг О.Баяржаргал амжилттай гүйцэтгэн багтаа тэргүүллийг авчирсан билээ. Гэвч нэгдүгээр үеийн төгсгөлд эсрэг баг хоёр гоол дараалан алдсан оруулж тэргүүллийг авсан. Хоёрдугаар үед А.Мөрөн хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалт өгөхөд бөмбөгийг таслах гэж оролдсон Макаогийн хамгаалагч гарч хүрч, торгуулийн цохилтыг О.Баяржаргал дахин амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 2-2 болголоо. Улмаар тоглолтын төгсгөл хүртэл “Талын хөх чононууд” урагш шахан, довтолсон ч гоол оруулж чадалгүй явсаар, хоёр багийн тулаан тэнцээгээр өндөрлөлөө.