m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 23:59
58
Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагаас Спортын төв ордонд Монголын тамирчдын баярын өдрийг хэрхэн тэмдэглэх тухай болон "Азийн хүүхдүүд" наадамд оролцох баг тамирчдын талаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Нээлттэй нийгэм форумын байранд 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах, тоолох үйл явцад хийсэн ажиглалтын дүнг танилцуулна.  

11:20 цагаас Мишээл Барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржэд орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөгийн нээлт болно. Үнийн дүнгээс хамаарч метр квадрат нь 980 мянган төгрөгөөс эхлэн хямдарч байна.

12:40 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.

13:00  цагаас эцэг эх, багш нар, сурагчдын гомдолын дагуу Монголын Сурагчдын Холбоо, Эцэг эхчүүдийн холбооны зүгээс элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна.