m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 00:24
103
Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу өнөөдөр гарна

Элсэлтийн ерөнхий шалгалтын албан ёсны хариу өнөөдөр гарна. Энэ жилийн ЭЕШ зургаадугаар сарын 15-19-нд болсон бөгөөд 37.200 гаруй шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 15.123 нь нийслэл, 22.041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан талаарах мэдээлэл цацагдсан ч Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм.