m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 01:22
112
"Чингис хаан" гранпри өнөөдөр эхэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн чансаа олгох "Чингис хаан Гранпри-2016" тэмцээн өнөөдөр эхэлж бйана.  Энэ удаагийн тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны 126 жүдоч зодоглож байна. 

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг-ийн хэсгийн барилдаанууд 13:00 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас явагдана. Монголын багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, Ази тивийн аварга Ц.Наранжаргал, Абу Дабигийн Их дуулга тэмцээний аварга Л.Отгонбаатар нарын жүдочид барилдана.