m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 01:27
87
Хүн унах гэж байна гэсэн дуудлагын дийлэнх нь бага насны хүүхэд байдаг

Барилгын өндөр давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлагын  дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг. Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүргийн нэгдүгээр хороо 17 байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход хоёр настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь авран хамгаалсан байна.

Хүн унах гэж байна гэсэн дуудлагын  дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг
 

Мөн Сүхбаатар дүүргийн 10 хороо 48 дугаар байрны цахилгаан шатанд хүүхдүүд гацсан байна гэсэн дуудлагын дагуу аврах шуурхай салбарын албан хаагчдыг очиход 5-11 насны гурван хүүхэд хараа хяналтүй цахилгаан шатанд нэг цаг орчим гацсан байсныг гаргасан байна.

Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж  бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.