m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 01:41
138
Португалийн шигшээ шөвгийн дөрөвт шалгарлаа

“Евро 2016” тэмцээний шөвгийн наймын тоглолт Португал, Польшийн тоглолтоор эхэллээ. Польшын довтлогч Роберт Левандовски тоглолт эхэлмэгц 100 дахь секундэд гоолдож Еврогийн түүхэн дэх хамгийн хурдан хоёр дахь гоолыг оруулсан юм. Харин Португалийн залуу тоглогч Ренату Санчес 33 гурав дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн.

Португалчууд торгуулийн цохилтоос Польшуудыг буулган авснаар түүхэндээ тав дахь удаагаа ЕАШТ-ий хагас шигшээд шалгарч чадлаа. Пеналтын цохилтыг Португалчиуд 100 хувь гүйцэтгэж 5-3-аар ялалт байгууллаа.