m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 02:44
173
Ө.Уянга Хоролмаагийн дүрд тоглоно

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өчигдөр явагдсан.

Сонгон шалгаруулалтын дүн гарч энэ жил тус дуурьт тоглох жүжигчид шалгарлаа

Сонгон шалгаруулалтын дүн гарч энэ жил тус дуурьт тоглох жүжигчид шалгарлаа. Энэ удаагийн Үндэсний их баяр наадамд зориулан тавигдах “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд Э.Бумхүү /УДБЭТ гоцлол дуучин, СТА/, Нансалмаад Б.Энхнаран /УДБЭТ гоцлол дуучин/, Хоролмаад Ө.Уянга /МУГЖ, УДБЭТ гоцлол дуучин/, Балганд С.Бат-Эрдэнэ /УДБЭТ гоцлол дуучин/ нар шалгарч долоодугаар сарын 10-ны орой үзэгч олноо баясгана.