m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 04:52
86
Орон сууцны үнэ мкв тутамдаа 100-350 мянган төгрөгөөр буурчээ

Орон сууцны мэдээлэл зөвлөгөөг иргэдэд нэг дороос хүргэх зорилготой ажилладаг Орон Сууцны Биржээс байр авахаар сонирхож буй иргэдэд зориулж “Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг"-ийн нээлт өнөөдөр боллоо. Иргэдэд зориулан байр авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн хүргэж, орон сууц борлуулагчид болон худалдан авагчдыг холбох зорилгоор зохион байгуулагдаж уг өдөрлөг энэ сарын 1, 2-ны өдөр болох юм. 

Нэг мкв-ын үнэ дунджаар 100-350 мянган төгрөгөөр буурсан байна

Орон сууцны менежер Г.Наранхүү хэлэхдээ  "Орон сууцны биржээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Уг өдөрлөгт орон сууцны үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани урамшуулал, хямдрал зарлан оролцож байгаа. Тухайлбал "Тавлаг" хотхоны хувьд төлбөрийг нөхцөлөөс хамаарч мкв-ын үнэ 980.000-1.650.000 төгрөгөөр худалдан авах боломжтой. "Sunny town" хотхоны хувьд хоёр өрөө байр авбал 10 сая, гурван өрөө байр авбал 20 сая төгрөгийн хямдрал зарласан.  Мөн "Tuul garden" хотхоны хувьд мкв-ын үнээ 250 мянган төгрөгөөр бууруулсан байна. Өдөрлөгт оролцогч компаниудын нэг мкв-ын үнэ дунджаар 100-350 мянган төгрөгөөр буурсан байна" гэлээ.