m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 05:58
187
Д.Амартүвшин, Н.Сэр-Од нар аваргын төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн чансаа олгох "Чингис хаан Гранпри-2016" тэмцээн өнөөдөр эхэллээ.  Энэ удаагийн тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны 126 жүдоч зодоглож байна. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин, Н.Сэр-Од нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. А хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө Д.Баярмагнайг ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө ОХУ-ын бөхийг ялжээ. Харин Н.Сэр-Од БНХАУ, Азарбайлжаны бөхийг ялсан байна.