m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 06:04
156
М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн “Чингис хаан” гран при Улаанбаатар хотын Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-д медалийн эзэд тодрох юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн аваргын төлөө МУГТ М.Уранцэцэг, Казахстаны нэрээ өмнөөс зодоглодог Г.Отгонцэцэг нар барилдахаар шалгарч үлдлээ. 

М.Уранцэцэг Кыргызстаны Б.Бейшеналиг 26 секундэд далаар нь цэвэр савж, хагас шигшээд үлдэж, их шөвөгт М.Долгоржавыг мөн цэвэр буулгаж авчээ. Харин Г.Отгонцэцэг Японы Юүри Мүризакиг торгуулиар, Б.Хорлоог юүкогоор ялж, финалд шалгарав.