m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 06:28
95
Истанбулын халдлагатай холбоотой 13 хүнийг баривчилжээ

Туркийн нийслэл Истанбул хотын Ататурк олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 28-ны өдөр гурван удаагийн дэлбэрэлт, зэвсэгт халдлагууд гарч, 43 хүн нас барж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн билээ. Тэгвэл уг халдлагатай холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллага 13 хүнийг сэжиглэн баривчилсан байна.  

13 хүнийг сэжиглэн баривчилсан байна

Мөрдөн байцаагчид хотын 16 хэсэгт нэгжлэг шалгалт явуулж, хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн гишүүн 13 хүнийг баривчилсан байх бөгөөд тэдний гурав нь гадаадын харьяат иргэд байжээ. Одоогоор аль улсын иргэд болох нь тодорхойгүй байна.