m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 07:29
72
Анхдугаар чуулган ирэх мягмар гаригт хуралдаж, 76 нэр дэвшигч тангараг өргөнө

Ард түмний итгэлийг хүлээж, ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардлаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдээс 65, Ардчилсан намаас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг ялалт байгуулсан юм. Тэдэнд түр үнэмлэх гардуулж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрсийг нь өргөн барив.

Тэгвэл УИХ-ын анхдугаар чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан байна.

Эл өдөр гишүүний түр үнэмлэх аваад буй 76 нэр дэвшигч тангараг өргөснөөр ард түмний төлөөлөл болж УИХ-д дөрвөн жил ажиллах эрх нь баталгаажина.