m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 11:15
145
Ухаалаг усан онгоц үйлдвэрлэнэ

Их Британид төвтэй Роллс Ройс компанийн инженерийн фирм 2020 он гэхэд алсын удирдлагатай, бүрэн автомат, ухаалаг системээр тоноглосон робот усан онгоц гаргаж, олон улсын далайн тээвэрт ашиглах төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж эхэлжээ. Тэдний олон нийтэд танилцуулсан цагаан баримтад тун удахгүй биелэлээ олох бүрэн автомат буюу алсын удирдлагатай дрон усан онгоцыг хэрхэн бүтээх, ямар компаниудтай хамтран ажиллах гээд шаардлагатай бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг хавсарган оруулсан байна.

Ухаалаг системээр тоноглосон робот усан онгоц гаргаж, олон улсын далайн тээвэрт ашиглана

Роллс Ройс компанийн зүгээс ухаалаг утас, алсын удирдлага нисэх төхөөрөмж, жолоочгүй машин, залуурчгүй усан онгоц зэргийг бүтээх төслийг 2017 хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.6 тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа билээ.