m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 02:51
138
"Best of classics" сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

"Best of classics" сонгодог урлагийн үдшийн цэнгүүн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2016.07.02/ 21.00 цагаас Чингисийн нэрэмжит талбайд гурав дахь жилдээ болох гэж байна. Сонгодог "Best of classics" гадаа талбайн концертод Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон оролцож, Дэлхийн болон Монголынхоо сонгодог урлагийн сор бүтээлүүдийг олон нийтэд зориулан толилуулдаг билээ.

"Best of classics" сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

Шилдэг уран бүтээлчид маань Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт”, Б.Шарав “Чингис Хаан” зэрэг бүтээлүүдээсээ дээжлэн хүргэхээр бэлтгэсэн байна.

Монгол Улсыг зорин ирсэн гадаадын зочид, жуулчид, нийслэлчүүд, монголчууд Та бүхнийг 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хүндэтгэн урья.