m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 04:50
158
Спортын сэтгүүлчдийн өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна. Парис-1924 олимпийн үeэр буюу 1924 оны долдугаар сарын 2-ны өдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ байгуулагдсан тул энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй спортын сэтгүүлчид мэргэжлийн өдөр болгон тэмдэглэж иржээ.

Монголын спортын сэтгүүлчид ч энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 100 гаруй гишүүнтэй болжээ.