m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 05:35
140
Д.Дагвадорж: Сумъяа олимпод барилдана

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа сэргээшийн асуудлаас болж, олимпийн эрхээ хураалгасан талаар бид мэдээлж байсан. Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг үндэсний төв  түүний олимпийн эрхийг сэргээхээр болсон бололтой.

Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулж “Good news. Сумъяа олимпод барилдана” хэмээн нийтэлжээ.

Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулж “Good news. Сумъяа олимпод барилдана” хэмээн нийтэлжээ. Э.Сумъяа олимпийн эрхээ хураалгасных нь дараа МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “WADA 1-1.5 микрограмм мельдониум хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн. Э.Сумъяа 0.7 микрограмм мельдониум хэрэглэсэн. Товчхондоо тунг нь хэтрүүлээгүй гэсэн үг. Гэтэл эрхийг нь хураачихлаа. Бид ДБНХ-ны удирдлагуудад даруй албан бичиг илгээнэ” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ.