m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 22:09
91
Т.Энхбат “Марийнский” театрт гоцлол дуучнаар ажиллах урилга авчээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн аспирант Т.Энхбат ОХУ-ын “Марийнский” театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ. Тэрбээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж цаашид илүү их хичээх болно гэдгээ хэллээ.

ОХУ-ын “Марийнский” театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ

Тэрбээр өнгөрөгч нь гуравдугаар сард Санкт-Петербург хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдаанаас Гран при шагнал хүртсэн. Мөн дөрөвдүгээр сард 17 дахь удаагийн "Весна романс" уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн "Весна песни" уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарч байсан.