m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 22:14
158
Тайваны багт 2:0-оор хожигдлоо

2017 оны Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шат Гуам улсад болж байна. Энэхүү өрсөлдөөнд БНХАУ-ын Тайвань, Макао, Хойд Марианы арал болон Монгол Улсын шигшээ багууд багтсан. 

Манай шигшээ баг эхний тоглолтоо зургаадугаар сарын 30-ны өдөр Макаогийн багтай хийж, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл өчигдөр хоёр дахь тоглолтдоо БНХАУ-ын Тайваны багтай 2:0-оор хожигдлоо. Хэсгийн сүүлийн тоглолт долдугаар сарын 4-ний өдөр болно.