m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 22:29
94
"Рио-2016” Олимпын нээлт, хаалтын тасалбар худалдаалагдаж эхэллээ

"Рио-2016” Олимпын нээлт болон хаалтын үйл ажиллагааны тасалбарын шинэ багц гарсан тухай зохион байгуулагчид мэдэгдлээ. Волейболын тэмцээн /эрэгтэй, эмэгтэй/ болон регбигийн шувтаргын тоглолтуудын тасалбаруудыг "Рио-2016”-гийн цахим хуудас, билет худалдаалах төвүүдээр борлуулж байна. Нээлтийн ёслолын билетийн үнэ 60 доллараас эхэлж байгаа бол хамгийн үнэтэй суудлын билет 1400 доллар байна.

Нээлтийн ёслолын билетийн үнэ 60 доллараас эхэлж байгаа бол хамгийн үнэтэй суудлын билет 1400 доллар 

Хаалтын ёслолын тасалбарын үнэ 60-900 долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Волейболын тэмцээний финалын тоглолтын билетийн үнэ 80-370 долларын хооронд байгаа бол регбигийн алтан медалийн төлөөх тоглолтыг 40-90 доллароор үзэх боломжтой.

"Рио-2016”-гийн уралдаан тэмцээнүүд 8 дугаар сарын 5-21-ний хооронд болно.