m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.03 04:20
118
Сонгодог үдэш сайхан байлаа

Сонгодог урлагийн үдэш буюу "Best of Classics" тоглолтыг Дуурь бүжгийн эрдмийн театрынхан  хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлийнхнийг бараг бүгдийг нь цуглуулж чадсан тус тоглолт сонгодлог урлагийг сонирхдог, үздэг, үзэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй байсан юм. 

Нийслэлийн төв талбайд болсон  концерт Ж.Росинийн “Хулгайч шаазгай” дуурийн удиртгалаар эхэлж, Ж.Бизегийн “Кармен”, “Трубадур” дуурь болон П.Чайковскийн “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, Ж.Чулууны “Уран хас”, Л.Минкусын “Пахита” балет зэрэг бүтээлийг нэгэн тайзнаа толилуулдгаараа онцлог билээ.

"Best of classics"  сонгодог үдшийн төгсгөлд УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин МУГЖ Ч.Ганчимэг, балетын гоцлооч А.Эрдэнэболд нар Л.Минкусын “Пахита” балетын гран-па хэсгийг бүжиж, уран бүтээлчид хүндэтгэл үзүүлсэн нь олны сэтгэлийг ихэд татлаа.