m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.03 04:32
168
Ирэх долоо хоногт огцом халж 35 хэм хүрнэ

-ИХЭНХ НУТГААР ТҮР ЗУУРЫН БОРОО ОРНО-

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар хална. Энэ сарын 4-нд буюу маргааш төвийн аймгуудын зарим газраар, 5-7 нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 31 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус,  Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.