m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.24 04:26
110
Амьдрах хугацаанд юу эс тохиолдох вэ

Хүн дунджаар 75 насалдаг гэж үзвэл амьдралынхаа ихэнх хугацааг дараах зүйлийг хийхэд зориулдаг байх нь.

Бид дунджаар амьдралынхаа:

- Гурван сарыг ариун цэврийн өрөөний суултуур дээр

- 115 өдрийг инээхэд

- 17 жилийг турахад

- 8,5 жилийг дэлгүүр хэсэхэд

- Хоёр долоо хоногийг үнсэлцэхэд

- Зургаан жилийг хоолны ширээний ард

- 25 жилийг унтахад

- Таван жилийг аялахад

- Дөрвөн жилийг нүүрээ угаах, үсээ самнах, сахлаа хусахад

- 14 жилийг ажиллахад

- Дөрвөн жилийг утсаар ярихад

- Эмэгтэйчүүд юу өмсөхөө шийдэхэд нэг жилийг

- Эрчүүд бүсгүйчүүдийг ширтэхэд нэг жилийг, сахлаа хусахад зургаан сарыг тус тус зориулдаг.

  Хүн хоногт 24 мянган удаа амьсгалж, 1,7 литр шингэн ууж, 1,5 килограмм хоол идэж, 4800 орчим үг хэлж, долоон сая тархины эс ажиллаж, үс 0,4мм-ээр, гарын хумс 0.0001мм-ээр, хөлийн хумс 0.000001мм-ээр уртасдаг аж. Түүнчлэн өдөр бүр 11 цагийг гар утас, компьютер, таблет гэх мэт амьд бус харилцаанд зориулдаг байна. Үүнээс гадна бид амьдралынхаа туршид дунджаар 250.000 удаа эвшээж, 183.755.600 удаа алхдаг гэнэ.

Олон найзтай байх тусмаа удаан амьдардаг.

Тодруулбал гарын хуруунд эргэлдэх цөөхөн найзтай хүнээс танилын хүрээ олонтой хүмүүс багадаа л гурван жилээр урт насалдаг аж.

- Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг. Учир нь тэдний дархлааны систем эрчүүдийнхээс илүү байдаг.

- Хэрвээ та өдөр бүр тогтмол алхдаг бол амьдрах хугацаагаа зургаан жилээр нэмж байна гэсэн үг.

- Хоногт долоон цагаас бага хугацаагаар унтах нь амьдралын насыг богиносгох эрсдэлтэй.

- Хүн хоёр сарын турш юм идэхгүйгээр амьдарч чадна. Харин унтахгүйгээр 11 өдөр л тэснэ.