m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.24 07:56
98
Нийслэлийн даншиг наадам ирэх сарын 6, 7-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам”  хоёр дахь жилдээ ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадмын үеэр монголчуудын их шүтээн “Очирваань” бурханы дүрийг залж, тахих юм. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг бүтээхдээ монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадрааж, дааж явдаг гэж бурханы шашинд үздэг байна. Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж  байгаа юм.