m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 01:04
106
Шар лууван “А”амин дэмээр баялаг

Шар лууван олон ашиг тустай. Тухайлбал нян устгагч фитонцид бодис ихээр байдаг тул түүхийгээр нь зажлах нь амны хөндийн нянг бүрэн устгадаг байна. Мөн “А” амин дэмээр баялаг тул харааны өөрчлөлттэй хүн ихээр хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн шар лууван калийн эрдэс давсаар баялаг тул зүрх судасны өвчтэй болон гэдсэн дэх ялзралын улмаас өтгөн хатдаг хүн байнга хэрэглэх нь тустай. Гэхдээ түүхий шар лууван ходоод гэдэсний ханыг цочроодог тул ходоод, гэдэсний шархлаатай хүн чанаж, жигнэж хэрэглэх нь тохиромжтой. Харин шүүсийг нь ходоодны шарханд болон үрэвсэлт өвчний үед байнга ууж болох ба өглөө бүр өлөн элгэн дээрээ шинэхэн шүүсийг нь уувал нүүрний арьсыг сэргээхээс гадна ядаргаанаас ангижруулдаг байна. Тэрчлэн сульдаа өвчтэй хүүхдийг ч тэнхрүүлдэг гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Хуурай арьсыг арчлах энгийн аргаас:

Хуурай арьстай нүүрийг толигор, зөөлөн булбарай болгох олон арга байдаг. Ялангуяа хүнсний ногоогоор арчлах арга хамгийн үр өгөөжтэй байдаг. Хуурай арьсны цусны эргэлтийг сайжруулан тэжээл өгөх зорилгоор шар луувангаар бүрхэвч тавьдаг. Үүнийг бэлтгэхдээ хоолны халбага шар луувангийн шүүсийг нэг халбага цөцгий, мөн нэг халбага шинэ өтгөн аарцтай холин нүүрэндээ 15-20 минут тавина. Энэ нь арьсыг тослог, толигор зөөлөн болгодог. Харин тослог ихтэй арьстай бол шүүслэг шар лууванг жижиг нүхтэй үрэгчээр үрэн үрэн маск болгон нүүрэндээ тавина.