m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 01:07
123
ОХУ-ын багийг “Рио-2016” наадмаас хасахгүй

Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхойгүй байсан. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо цахим хуралдаанаар хэлэлцсэн. Тэгвэл тус хуралдаан өчигдөр хуралдаж ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргажээ.