m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 01:33
120
Бүсгүй минь та уруулаа ямар өнгөөр буддаг вэ

Бүсгүй хүний гоо сайхныг уруулын будаггүйгээр төсөөлөхөд бэрх. Тэр дундаа аливаа баяр ёслол, үдэшлэг  болзоондоо өөрт зохицсон уруулын будаг бүсгүй таныг сайхан харагдахад ихээр нөлөөлдөг. Хээнцэр даашинз, донжтой үсний засалт, гоёлын будалтад зохицсон уруулын будаг хамгийн дур булаам харагдуулах нь мэдээж. Хэрэв та өөрт тохирсон уруулын будгаа хараахан сонгож амжаагүй бол доорх зөвөлгөө танд туслана.

Улаан өнгө

Учралын улаан сарнайтай зүйрлэдэг энэ өнгө хамгийн хээнцэр, дур булаам харагдуулдаг. Цайвар арьстай бүсгүйчүүдэд илүү зохимжтой. Үүнийг нүүрнийхээ энгийн тод бус будалттайгаа хослуулаарай. Бие барьсан цагаан даашинзтай бүсгүйчүүдийг улам дур булаам харагдуулна.

Ягаан өнгө

Гялалзуулагч чанар агуулсан энэ уруулын будгийг даашинзтайгаа хослуулбал хамгийн төгс сайхан харагдуулна. Хумсаа хүртэл энэ өнгөөр будсан бол шүү дээ.

Боронзон өнгө

Хамгийн сонгодог уруулын будаг. Энэ будгаар та хаана, хэдийд ч гоёж болно. Дөлгөөн, намуун байдлыг бэлгэддэг энэ өнгө танд болон хуран цугласан олонд ч сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.

Цайвар саарал өнгө

Халдашгүй дархыг бэлгэддэг энэ өнгийг холливудын одод сонгодог. Энэ нь бүсгүй хүний нууцлаг, янаг төрхийг тань илтгэдэг.

Гүн ягаан өнгө

Санаа сэтгэлийг тайван бус болгодог гэж үзэх нь бий. Энэ өнгийн уруулын будгийг нүдний теньтэй хослуулан хэрэглэх нь тохиромжтой. Ер нь уруулын  будаг бараан байх тусам нүүрийг улам цайвар харагдуулна. Харин хүрэн бор, улаан өнгө нүүрний арьсыг бараан харагдуулдаг