m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 02:07
166
Эрчүүдэд ч арьс арчилгаа чухал

Нас явахын хэрээр нүүрнийхээ арьсанд санаа тавих хэрэг гардаг. Хэзээ ч арилахгүй нүүрний буруу хэлбэрүүд. Тухайлбал үрчлээ үүсэж эхлэх нь ялангуяа 30-аас дээш насныхны “зовлон” юм. Тиймээс эрчүүддээ арьс арчилгааны дараах зөвлөгөөг хүргэж байна.

Арьсныхаа төрлийг мэд

Эмзэг арьстай хүн хэт хуурайшуулдаг бүтээгдэхүүн хэрэглэвэл улайлт үүсэж, харшилтай болох аюултай. Арьсныхаа төрлийг мэдэхгүй буруу арчилгаа хийснээс муу үр дагаварууд бий болдог. Тэгэхээр арьсныхаа төрөлд тохироогүй чийгшүүлэгч хэрэглэснээс огт хэрэглэхгүй байсан нь дээр. Ямар төрлийн арьстай болохоо мэдэх хялбар арга бол нүүрний Т бүс (духны хэсгээс эхлээд эрүү хүртэлх хэсэг)-ийг өдрийн төгсгөлд ажиглах юм. Өдрийн төгсгөлд дух болон хамар чинь тослогтон гялалзаж байвал тослог арьстай гэсэн үг. Харин хуурай байвал хуурай арьстай, бага зэрэг тослогтсон бол энгийн арьстай гэж тогтоож болно.

ХУУРАЙ АРЬС: Чийгшүүлэх зүйлээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэ. Таны хувьд батга асуудал биш. Тиймээс тосон суурьтай бүтээгдэхүүнүүд сонгож байгаарай.

ТОСЛОГ АРЬС: Мэдээж тосон суурьтай бүтээгдэхүүнээс зайлсхийж, усан суурьтай чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй. Өглөөд нэг удаа л чийгшүүлэх тос түрхэхэд хангалттай.

ЭНГИЙН, ХОЛИМОГ АРЬС: Дээрх хоёр төрлийн дундажийг барих нь зүйтэй. Гэхдээ тосон суурьтай түрхлэгийг Т хэсэгтээ түрхэх хэрэггүй.

МЭДРЭМТГИЙ АРЬС: Ийм арьсанд зориулсан зөөлөн найрлагатай бүтээгдэхүүнээр чийгшүүлж өгвөл зохистой.

 Цэвэрлэгээ нэн чухал  

Арьсан дээрх тос болон хир буртгийг арилгаснаар ямар ч төрлийн чийгшүүлэгч арьсанд нэвтрэх боломжтой болно. Өдөрт хоёр удаа, өглөө оройдоо арьсаа цэвэрлэж бай. Тэжээлийн маскыг долоо хоногт нэг, скрабаар сардаа хоёр удаа гуужуулах хэрэгтэй. Хатуу савангаас аль болох зайлсхийж, зориулалтын шингэн саван хэрэглэх нь таны нүүрэнд нэн тустай.