m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 04:52
143
Чи түүний дурлалт бүсгүй болсон уу?

Эрчүүд бүсгүйчүүдэд сэтгэлээ илэрхийлээгүй байх үед “Тэр надад үнэхээр дурласан болов уу, эсвэл надаар тоглоод байгаа юм биш биз, би түүнд таалагддаг болов уу...?” гээд л эргэлзээт бодлууд хөврөх нь мэдээж. Харин асуултынхаа хариуг эндээс олж авахыг зөвлөе.

Өөрийнхөө жинхэнэ хүсэл мөрөөдлийн тухай ярина Чамайг сонирхож, чамд цаг зав гаргах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ чин сэтгэлийн хүсэл зорилгоо хэлж байвал чамд итгэж, хуваалцахыг хүсэж байгаагийн шинж. Зүгээр нэг хүнд өөрийн чухал, нандин зүйлээ ярихгүй шүү дээ. Ямартай ч 100 үгнээс 1 үйлдэл илүү гэдгийг санаарай.

Мессеж бичихээсээ илүү залгадаг Чиний хоолойг сонсох гэж, өнөөдрийг хэрхэн өнгөрөөснийг чинь мэдэх гэж, сайн байгаа эсэхийг чинь асуух гэж хэдэн цагийг ч хамаагүй чамд зориулахдаа баяртай байгаа бол тэр чамд хайртай болсны илрэл юм.

Секс хийх гэж шахаж шаардахгүй Хэрвээ танилцаад удаагүй байж секс хийхийг ичгүүр сонжуургүйгээр шаардаж, шахаж байгаа бол эртхэн түүнээс зайгаа барихыг зөвлөе. Жинхнээсээ дурласан эмэгтэйдээ тийм зан гаргаж чадна гэж үү.

Хүлээж тэсвэрлэхгүй шүү дээ Ууланд цэнэггүй утастай гацаагүй л бол нэгээс дээш өдөр чамтай холбоо барихгүй байж чадахгүй. Яагаад гэвэл мэдээж тэр чамайг цаг, минут тутамд л бодож байгаа.

Төлөвлөнө Чамтай гэрлэнэ гэж магадгүй л юм. Гэхдээ энд хэлэх гээд байгаа төлөвлөлт бол тийм том зүйл биш. Хамтдаа багын найзых нь төрсөн өдөрт очих, салхинд гарах, амралтын өдрөөр болзох гэх мэт. Зүгээр нэг “Хоёулаа маргааш уулзъя,  Юу ч хийсэн яах вэ?”гэхээс илүү хэд хоногийн өмнөөс төлөвлөж, чамаас зөвшөөрөл авах болно. Мэдээж тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ.