m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 07:39
112
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үүрэгт ажилдаа оров

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. 

ЗГХЭГ-аар ажиллаж байсан С.Баярцогт ажлаа хүлээлгэн өгөхдөө шинэ сайдад амжилт хүсээд "ЗГХЭГ бол өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Монгол төрийн “гал тогоо”. Танд маш өндөр хариуцлага оногдож байна" гээд ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариу талархал илэрхийлж, Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, нээлттэй, ил тод зарчмыг баримталж, Монгол төрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ажиллана гэдгээ илэрхийллээ.