m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 02:49
334
Цусны бүлгээр нь хайртай хүнээ шинжих нь

1-р бүлгийн цустай хүн:

Шударга зангаасаа болж олон дайсантай байдаг. Энэ бүлгийн хүмүүс урдаа зорилго тавьж түүнийг ямарч аргаар хамаагүй бүтээхийг эрмэлздэг. Ихэнхдээ удирдагч байхыг хүсдэг хүмүүс. Тэд бусдаас тусламж авахыг хүсдэггүй, мэдлэг боловсрол, зөн совиндоо найддаг.Шулуун шударга занг эрхэмлэдэг. Аливаа зүйлийн эвийг олохдоо гаргууд. Найз нөхдөөр ямагт хүрээлүүлдэг. Гэхдээ өөртөө үнэнч хэдхэн нөхөртэй. Бусдын дутагдлыг илэн далангүй хэлчихдэг дутагдалтай. Эвлэрдэггүй зангаасаа болж өөртөө дайсан бий болгодог. Тэдний сайн тал нь дэндүү цайлган ба өөрт хандсан хүмүүст ямагт туслаж, дэмжихийг хүсдэг. Энэ зангаасаа болж халаасаа хоосолдог.

2-р бүлгийн цустай хүн:

Дурлалдаа үнэнч. Тэд тайван орчинд дуртай, бас ганцаардлаас хамгийн их айдаг хүмүүс. Найз нөхдөөрөө хүрээлүүлэх дуртай төдийгүй хамгийн үнэнч найз байж чаддаг. Тэд гэрлэлтийг чухалд үздэг ч сонголт хийхдээ тун няхуур. Тэвчээртэй, сайхан сэтгэлтэй романтик хүмүүс. Тэдний хамгийн сайн тал нь хайрлаж дурласан хүндээ насан турш үнэнч, бусдад баяр баясгаланг бэлэглэгч. Харин сул тал нь атаархуу, зөрүүд зантай, заримдаа ойлгомжгүй зан ааш гаргадаг. Таны хайртай хүн 2-р бүлгийн цустай бол амьдралаасаа жинхэнэ баяр баясгаланг мэдэрч чадна.

3-р бүлгийн цустай хүн:

Мөнгөнд хэт харам зантай. Ийм хүмүүс уян зөөлөн зантай ч зарим үед дэндүү дураараа загнаж, бусдыг гомдоож орхидог гэмтэй. Өөрт таалагдсан ажлыг бүтээхийн төлөө ямар ч бэрхшээлийг давж чаддаг. Харин дургүй ажлаа хичнээн боломж байсан ч хийдэггүй. Заримдаа өөрийнхөөрөө байж чаддаггүй ба бусдыг аялдан дагадаг муу зантай. Тэд тун илэн далангүй, яриа хөөрөө сайтай, энэ байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг. Энэ бүлгийн цустай хүмүүс ихэвчлэн удирдагч, бусдыг байлдан дагуулагч байдаг. Тэдний сул тал нь мөнгөнд хэт харам загнадаг, хэр баргийн хүнд итгэдэггүй, зөвхөн өөрөө өөртөө үнэнч гэсэн үзэл бодолтой. Гэхдээ тэдэнтэй илэн далангүй харьцаж, нөхцөл байдлаа ойлгуулж чадвал таны санаанд оромгүй өгөөмөр зан гаргаж мэднэ.

4-р бүлгийн цустай хүн:

Эмэгтэйчүүд нь хөнгөмсөг зантай. Энэ бүлгийн цустай хүмүүсийг хуучинсаг үзэл бодолтой гэлцдэг. Учир нь тэд аливаа шинэ зүйлийг хүлээн авахдаа удаан. Эцсийн үр дүнг харсны дараа итгэдэг. Тэд амьдарч байгаа орчноо өөрчлөх дургүй. Үнэхээр тайван амгалан, төлөв түвшин хүмүүс. Тэдэнд ямар нэгэн ажил хариуцуулсан бол араас нь сэтгэл зовох хэрэггүй. Хүний итгэлийг бүрэн дааж чадахаар хариуцлагатай. 4-р бүлгийн цустай хүнтэй гэр бүл болбол та эд хөрөнгө, мөнгөөр дутагдахын зовлонг мэдрэхгүй гэдэгт итгээрэй. Харин эмэгтэйчүүдийн хувьд ялимгүй хөнгөмсөг байж мэднэ. Тэд бие хаа, царай зүсээр бусад бүлгийнхнээс илт давуу онцлогтой.